Saturday, October 23, 2010

Энэ клуб яагаад мөхсөн талаар гол буруутануултай нь уулзав

Эхлээд Данте сургуйлийн бараг л алдарт нийтлэлч бараг л соён гэгээрүүлэгч Пинихүүтэй мээсэнжирдлээ.

Dante : Hi
2 минут хүлээлээ байдгүйээ тэгээд ахиад
Dante : hi chi bnau
Hoooe
Buzz
Pinokio : aan
Yu bnadaa
Dante
Mani dota togloj bna
Tur huleecheech

Dante : zaza

30 минутийн дараа

Pinokio : eooe
Say l duuslaa
Za chamaar yu bna
Yamar hereg garaav

Dantes : aan
Er ni club henii udirdlagan door bgaa ve
Ta nar yagaad yum bichihee baitsiin
Chi er ni yagaad bichku bnaa

Pinokio : 1 rt club minii udirlagan door bgaa
2rt humuus ug ni bugd l bichne gesiishdee
Bi ch bas bichne gesen tegsen chini zav gardguie /энэ дота тоглоод л яваад байгаамдаа бусад нь ч бас ямар аймар удаан бичих зүйлээ боддын бэ аан/
3rt minii huvid ar geriin amidral hetsuudlee
Odoo neg avgai avah sanaatai /авгай нь дота болуу эсүүл философийн ном байгаа байх/
Bas deer ni aria l turanhai bolhoor joohon computeriin ard suuj targalah sanaatai tegd l zavaaraa dotadaad l

Dantes : aan zaza
Oilgoloo
Tegd chi tsaashid clubee udirdahiimuu yahiin
Yum bichih yumuu

Бараг 10 минут хүлээлээ байдгүйээ

Dantes : bnau hooe
Chi er ni naa dotagoo songohiimuu clubiinhee tsaashdiin ireeduig songohiimuu
Hooe
Pinokio : bna bna
odooh
nz ni baatraa haraadhii

за клубээ сонгох уу? Дотагаа сонгох уу гэсэн чинь баатраа хараадхий гээд алга болсон бөлгөө. Ямар ч байсан Пинихүүг яагаад нийтлэл бичихээ байсан учирыг оллоо. Одоо бусадыг нь эрэн сурвалжилхаас..... ам тү бэ гээд нөхөрийг хайхаар яваа насссссс

Saturday, October 2, 2010

Миний мэддэг багшнууд

Багш бол өргөөний эзэн энтэр гээл зөндөөл шүлэг мүлэг байдийшдээ бүгдээрээ л үнэнийм шиг байгаан. Яагаад гэхлээрийшдээ би энэ нэг өөр ертөнцөд ирээд л анх учирсан бүх багш наар маань ЖИНКЭН өргөөний эзэн байлааш дээ тэгээд л шууд багш бол өргөөний эзэн гээл шууд ойлгосон. Аягүй лаг байгааздээ хүнүүсийн өргөө энтэр гэж ойлгодгүй юмийг ойлгож мойлгоол энэ Дантес угаасаа лаг л даа. За өөрийгөө магтах яахуу өргөөний эзэн болж намайг ийм лаг болгосон багш нарийгаа жоохон яриадхий.

За миний эхний ярихаагаа багш бол бидэнд СЭЭГАА тоглоом зааж өгсөн “унтрашгүй лаа” лаа хочит багш байлааш дээ. Тэр багш ёстой мундаг хичээлийнх нь нэр нь болхоор Симестэрийн Сүүлд Сигачид 101 болно гэдэг нэртэй хичээл ордийн. Яагаад мундаг гэхлээрийшдээ тэр багш бид нарт яаж сээгаадхийг зааж өгнө бас дээр нь тэрний хичээл дээр маангаар олон охин суудийн, охидийн дунд багштайгаа жинкэн живж өгнөдөө иста. Тэгээл аймар хөөрхөн зантай хичээл дээрээ дандаа инээгээл нээх хөөрхөөн. Хааяа хөөрхий минь банди хархаараа л уурлаадийдийм шиг байгаан гэхдээ л нээх хөөрхөөн охидуудийг нээх хөөрхөн хичээл дээр энд тэндээс нь барьж үзээл нээх хөөрхөн жинкэн л багшийм байгаамдаа тэр. Манай унтрашгүй лаа багш маань ганцхан сээгаач биш хажуугаар нь илүү цагаар сээгээ ч зааж маадийм шиг байгаамаа бас л хөөрхөөн сүйхэйтэй ш дээ манай өргөөний эзэн чинь. Одоо бол сээгаа сээгээ мээгаагаа заасаарийгаад юм юмандаа мундагийн болхоор СЭЭГААЧдийн ороотийн дарга болцон байна лээ юм юмандаа мундаг хүн ч аргагүй л дээ.

Дараагийнх нь “үений төмөр холбоос” гээд нэг багш дээр хичээл үзжийж билээ. Тэр бол дээрх багшаас шаал өөр стийлийн багш л даа бидэнд зах дээр хэрхэн оймс зарах тухай хичээл ордын өөрөө ч насаараа дотоод гадаадаар оймсны зах зээл судалцан их мундаг хүн. Зиа тэгээл оймсний зах зээлийн талаар бол яринадөө гэхдээ тэрний хэргэлжийгаа зүйлүүд бол ийшдээ дан дээд зэргийх өөрөө надаа тэгж хэлсийн. Тэрний дотуур өмд нь л гэхэд дэлхийд тэргүүлэх брэндийх оймс нь гэхэд бас л топ зэрэглэлийн үйлдүүрийх ш дээ. За цаашлуул тэрүүнд дэлхийн бүх шилдэг юм байнадөө гадаад посуурт дээр нь АНУ-н виз бол яриагаастай гэхдээ би тэрийг нь хараагүй л дээ өөрөө л дандаа Америкт байхдаа гэж яриад байдаг болхоор нь тийм байдаг байх гэж бодсийн, тэгээл тэр дандаа ирастранд хоол иднэ том дарга нартай оюутан байхаасаа л бизнэсийн шугамаар уулзаад одоо бараг найз болцон жинкэн Жентэлмэн багш дөө. Хүнүүс болхоор тэр багшийг маань надад машаанчгүй гэж итгүүлэхгээл байгаамдаа тийм мундаг үнэтэй ирастранд хоол иддэг, гадаад пасуурт нь АНУ-н виз яриажийдаг хүн машаангүй байна гэж байхгүйээ би таанарт итгэхгүй ээнннааа.

Дараа дараагийнх нь багш нарийг бичих гэсэн нэрийг нь ордог хичээлийг нь мартаа насссссс.

Sunday, September 12, 2010

Сургуйлийн гуруун тэнэг

Саяхан нэг хүний болоог уншжийсан чина хүнүүс ердөөсөө хоёрхон хэлбэрт хуваагддаг гэжийшдээ. Аймар идүхтэй амьдардаг аймар идүхгүй амьдардаг гээд тэгснээ тэрийгээ дотор нь ахиад гуруув хуаана гэжийнэ. Тэгэнгүүт нь мань Данти гуруув хуваагаад цааш нь дөрүүв хуваагаад яваадийсан чина сургуулийнхаа хамгийн тэнэг гуруун хүнийг олчдог гэжийшдээ. Мэдээж залхуун болхоор идүхтэй гэдгийг нь хуваагаагүйшүү идүүхгүйг хуваасийн.

Аая лаг хуваагаадийсан чина эхний тэнэг нь хэрэгтэй юмаа яг одоо аваа тэхкү бол маргааш чамд авах боломж байхгүй гээд хэлээдййхад авхкү байжийснаа яг маргааш нь ухаан орснуу яасан авхкаад энэ тэнд хүн амьтны нүд хариулаад гүйгээдийдаг нэг нөхөр байдаг тэр л болж тааржийх шиг байна. Тэр аягүол анаашны ордайхаа өчигдөр л нүд нь гэлэнтцэн явжийснаа өнөөдөр болонгуут гэнэт өчигдөрийн ав гээд шалаар нэг хаяцан байсан юмийг нэхээд л өхкү угаасаа өх гээд ч боломж нь өчдөр дуусцанайхад тэрол гайлайшд өчдөрийн юм өчдөртөө шүү нөхөөр.

Хоёр дахь нь бүүр гоё : хүн мөнгийн авчаад хариуд нь өгөх юман дээрээ унжаад нүүрэн дээр нь маангар том салайвч тавиадийхад юу ч тоосон шинжгүй малийтал инээцэн сургуйлийн кордоороор алхцан явжийдаг нэг нөхөр байдийшдээ тэр. Тэгээд тэр их тэнэгээ жил олгонл тэрнээс мөнгө авчаад хариуд талд нь ч хүрхкүм өгөөдийхад хаая нээх жоохон юмаар айр ихийм сольцийм шиг манкаагаад л алхаадийдаг тэгээдас болоогүйэ жил олгон авдаг мөнгөө ихэсгээд хариуд нь өгдөг хэвээрээл байгаадийхад тэрэнд мэджийгаам алгаа. Хөөе нөхөөр чи дөрүүн жил маасайлайшдээ одоо наа мөнгө төгрөгөө нөхөө нөхөөр.

Гуруу дахь нь : Жинкэн тэнгэрт нисч иваа наг гарийнаа. Тэрол бууж иркүэ. Аая мөрөөдөлөнол бараг бийлцээн. Нүдэнд нь бодожийгаа бүхэн нь харагдаал түүндээ итгэцэн толгойн хоосон /хоосон биш нил усчийж мэднэ/ чухам л аав ээжээсээ одоо аваад амьдраад сургуйлийн хүнүүсээс зэүн хуцастай зэүн эдлэлтэй байгаадийна гэдэгтэй итгэцээн. Яаая аймар идүхтэй амьдарчийгаа хүнийгол “энэ муу тэнэг” гээд л ертөнцийн эзэн шиг аашилдаг нэг хүн байдийшдээ тэр. Уг нь тэрүүнд аав ээж нь мөнгө олддийн харин олсон мөнгөө яаж зөү үрхүү гээд мөнгө өгдөг шигээ ахиухан хэлээдэхүүл даанч ойлгохолуу. Тэгүүл Данти хэлчий хөөе нөхөөр мөнгөө олдноо харин яаж үрхүү гэдгийг чина наа сургуйл чина заадийшдээ ядаж хичээлдээ анхааралтай суал чи ч тэр буумтан болцон байгаа шүү одоо нөхөөр.

За сургуйлийн гуруун тэнэг гэж энэ гуруу ш дээ. Одоо хүнүүс уншиж дуусангуутаа ийш тийшээ хараал хэн нь энэ гуруу байх уу гээ л хайж өгнөө аягүол. Ицсийст энэ гуруу чинь нэг хүнчийж магадгүй хоёр хүнчийж магадгүй бүүр сургуулийн бүх хүнчийж магадгүй аая худлаа пилсодохгоо оролдсон чадахгүйн байна зүэр л энэ гурууийн нэг нь л та мөнийм шиг баул хүнд хэлкү дуугайхан байхгүй би энэ гуруун тэнэгийн нэг гээд зарлуул тээ л таны хохь ш дээ. Би ч энэ гурууийн нэг чи ч энэ гурууийн нэг шүү нөхөөр.

Адгийн заргач Дантес

Еэхэ мэдээгч Даантээс ахад

Атус унааных нь асуудлыг миджиигаа юм алгоо надаа. Гэхдээ наад пилитнийх юман дээр бол Даанте гуай та жиихан доорон бодолтой, гүн нухацтай авж үзжаах кэрэгтэй... МОООХ гэж нэг хүн сурталтай соцлистуудыг ОООХ нь яаж ч чидахгүй байгаад учир бий. Ууг нь тааны яриад байгаа тэр.“Нэгийнхэн мэдкүүм болхоор боломж олгоснуу олгосон нэг бишүүдэд захиалах боломж байсан уу байсан тэгээл болоошд” гэдгийг ОООХ нь хэлэхээр өнөөдүүл нь таан шиг ойлгож ухахгүй өөдөөс нь баахан зовоожийгаан юмбах. Тэгээд“кэлээд кэлээд ойлгохгу” болкоор нь МОООХ гэж идаргаатай истанууд иийм балай юм гаргасан гижиигаан. Ууг нь ОООХ нь биеээ даагаад наад нэг пилит милитийг нь хариуцдаг байсансан бол хар, цагаан, шашин шүтлэг, нохой хүн үл харгалзааад цацаад л баймаар. Гэтэл тэртэй тэргүй МООХ гэж лайны уурхай байгааг нь ОООХ нь ёстой л нэг гуйж нэг үзнэ, гувшиж нэг үзнэ, учирлаж нэг үзнэ ёстой аргаа бараад л оюутантайгаа адилхан үгээ барж, үсээ зулгаах шахам суух юм. Тэрнийг Даантээ та даанчиг ойлгохкугээр муу нэртэй луу данстайгаар нь өөртэйгээ адилхаан үйл тамаа эдэлж биигаа оюутныгаа кутгалсан юм ярих юмаа. Имар илгая гээд илгаад байгаа биш аргаа бараад л хувааж л байнадаг. Нэгийнхэниийг нь ядуу эсэхийг нь ямар ООХ нь мэдэх биш МООХ нь идаргаа удахаар нь байж болох л нэг аргааа л хэрэгэлж байхад, ядуу мадуугаар нь ангилсан гэж дооошоо чихэх нь тамын тогоооны үлгэрийг санагдуулчихлаа. Даантээ гуай та тэгж яривал 3, 4 ийнхөн кичээл сонголтон дээр түрүүлж сонгоод их л маадгар таваргадагшт. Тэгээд тэр ардчилал энээ тэрээ нь хаанааа байгаад байна. Пилит авахаар ардчилал гэж гуагчаад, хичээл сонгохоор ардчилал баяртай гээд байх юм уу? Битгий тийм мудак юм яриааад дурак зан гаргааа. Юм гэдэг наанатай, бас цаанатай байдаг юмшоо. Боломж байсан бол наад ОООХ-ын паацаанууд чинь тээр пилит милитийг нь өгье гэж бодохоос илгаад байгаа юм байхгүй зааа. Учраа мээдкү 1-ийн шошмануудад пилитийг нь өгөхөөөс өөр ааргагүй болоод л тэгсэн байгаааа л биз. Тэрнээс ООХ-ын пацаанууд наад хэдэн каартаар чинь хошногоо арчих биш дээ өгөх боломжтой бол өгчииштээ айн? МООХ-той эрүүнийхээ ясыг чилтэл хэрэлдээд л, иваад л үйлээ үздэг юм байнлээ. Тэгсэн тээр МОООХ-ын Бяаамбаагэээрээл гэдэг дууракаас энэ пилэт милэээтээ та нар нэмж өгөх талаар юу хиийжийгаан гэж асуухад нь өөдөөс нь “Бурхандаа залбирч байна” гэсэн хагас солиотой хүний хариулт авсан ОООХ-ынхон ноён Дааантээс танд юү гэж хариулах юмбээ айн? Жиихан ээргүү ухаанаар бодоод наад ээрүүл ухаан чинь хаана явнаааа айн?

Хөөе нэгийнхээн!!!

Аая аймар эхэлснүү хүний анхаарлийг татахжаагаа арганийн. За тэрчиахуу уг нь би энүгээр саяхан сургуйл дээр гарсан аймар шийдүрийн талаар бичихжийгаа байхгүй юу тэгсэн чинь нэр олдодгүй ингээ өгчлөө битгий айсан харцаар хараарай нэгийнхээн...

Ямарчийсан хичээл эхлэнгүүт хаа сайгүй буман үймэлдсэн амьтан болчдогийг хүн бүр л мэджийгаа биз. Хамгийн аймар нь атуус гэжуга, пиг хүн за тэр пиг хүн ч яахуу нил түгжирэл за энэ час сургуйлд ямар хамуу байхуу харин хамаатай зүйл нь атусны пилэд болчожоогоомлдаа. Атусны пилэдийг чинь уг нь хууль муулиар заасиймуу гүймуу мэдкү ямарчилийсан нодлингоос ахуулаад бүх оюутнуудад шашин шүтлэг нас хүйс баян ядуу бүр сохор доголон солиотой мэдрэлийг нь хамаарахгүй өгчаагаан байналдаа. За тэр кондуктарлуу нь нээх малийгаа л нөгөөхөө гаргаж ирж харуулаал явдагийг бодуул тануус мэджийга биз. Харин энэ жил иста учир нь олдохгүй юм болжийноо. Яасанб гэхлээрийшдээ манай сургуйлийн оюутны холбоо буюу “цаашид ОХ гэх” мань оюутнуудын төлөөлөл эрх энтэрийг хамгаалдаг байгууллага нь энэ удаад зөвхөн нэгийхнээс захиалга авна гээд хөгтөжийшд. Уг нь ч хөөрхийс учираа мэдэхгүй нилх амьтадийн байгаан гээд бодуул ч бодно л доо. Тэгсэн бодоодийсан нэг лишээ. Нөгөө нэг ардчилсан оронд хүнийг арьс өнгө шашин шүтлэг нас хүйсээр илгахгүй гэсэн яасанб. Ардчилсан чиг шугамаар ивах иста шинэ нийгмийн хүмүүс чин шууд соцлистдог гэжийшдэ. Аая бүх күрсийнхэнд пилэд өгчүүл нэгийнхэн тэр дунд нь юу ч мэдкүм болхоор дээрлхүүлээд цөөхөн орчихгээдаагаан байналдаа. Тэгээд тэд нар нь хөөрхий атус унаанд бодуул явж чадку балархийн байхаа иста нээрээ. Бас хажуугаар нь энэ ОООХИЙХОН чинь нэгийхнийг ядуу гэж доромжлоод нэг биш хүмүүсийг МООOХИЙН тогтоол гэж имаар сэнхрүүлчижаагаахгүй. МООOХ нь имар соцлист дүрэм гаргуул гэжтэ. Ис иман дээр нэгийнхэн чинь баян байдаг биздээ, хөдөөнийхөн нь бол оюутан боллоо гээд ивхад нь бараг л наадам хийж баахан мөнгөтэй л иржийгаашд хотынхон нь бол жинкэн туулайчлаад сурцан мээрэнгүүдлаагаашд. Харин нэг бишүүд бол хөдөөнийхнийг нь иржилийдийн явжилийдийн гээд хэн ч тоохгүй атусанд туулаачлах гэүл өвөө шиг царайтай хүнд хүн арун жил гэж итгэхүү аан тэгээд ч энэ тэрүгээр хүний араар орох гэхээр багтахкүэлэ хөөе. За баахан гомдолчлоо уг хэлэхгэдийга имруугаа орий юу гэхээр ОООХИЙНХОН танууд эрүүл сэтгэлгээгээр нэгийнхэндээ боломж өгий гэж бодсон бол нэгийнхэнийгээ эхний ээлжинд нэг биш буюу таануудийн хувьд МООOХИЙН шийдүр буюу тэр соцлист шийдүрт чинь өртөөтийгаа маниусыгаа даараан бөөгнөрөлүүлчихгүй дээ. Тэгээд амжаагүй нэг болон нэг бишүүд бүгд хохино болийшдээ. Нэгийнхэн мэдкүүм болхоор болом олгоснуу олгосон нэг бишүүдэд захиалах боломж байсан уу байсан тэгээл болоошд. Тэгсэн аймар соцлист аан нэг болон нэг биш гэж илгаад л. Би ч уг нь тэрийг нь авцан л даа гэхдээ энэ шинэ нийгмийн эрүүл сэтгэх иста хүмүүсэн ингээд соцлистоод оюутнуудийг нэг болон нэг биш гэж хувааж үзээд байхаар хошуу дүрчлээ. ОООХИЙНХОН одоо удахгүй оюутнуудыг баян ядуу эсүл хар шар халзан үстэй энэтэрээр нь илганалдаа. Тэрнээсээ өмнө өрвийсөн үстэй хүмүүсийг алаг үзэхжаагаа бол өмнө нь хэлээрэй үсээ засуулийн байз.

Friday, September 10, 2010

Бяцхан гүн ухаан


Зүйлийн оршин байгааг бид материаллаг талаас авч үзье. Үүний тулд түүний оршин байгаа орон зайн тухай асуудал сөхөгдөнө. Аналитик байдлаараа энэ биетийг оршихуйг бид (x, y, z) координатуудын цогцоор тодорхойлж болох юм. Тухайлбал бөмбөрцөг өгөгдсөн гэж үзвэл түүний төвийг радиусын хамт мэдсэн тохиолдолд түүнийг оршихуйг координатаар илэрхийлэх боломжтой. Эндээс бид хоёр зүйлийн хийсвэрлэл хийснийг ажиглах ёстой. Нэгдүгээрт биетийн урт өргөнийг хэмжиж буй координатын тэнхлэгийг хэмжээс, хоёрдугаарт координатын эхийг хаана сонгож авахаас (x, y, z)-ийн янз бүрийн утгууд гарна. Эхнийхийг бид төлөөлүүлэх аргаар сонгож авсан бол, дараагийнх нь харьцуулах аргаар гаргаж авсан хэмжигдэхүүн юм. Оюун ухаант хүний сэтгэж буй байдал нь тэр чигээрээ харьцуулалт, төлөөлүүлэлт хоёр дээр суурилдаг.

Хүн яаж сэтгэдэг вэ? Хүй нэгдлийн хүмүүс хэрхэн сэтгэж байв гэсэн асуудлыг авч үзэхдээ тухайлбал эртний хүн ангийн хойноос явах үедээ ангаа үргээх, эсвэл агнах гэсэн хоёр сонголттой үйлийг хийж байна. Хэт ойр очиход ан үргэж байсан тул тэрээр агнаж чадсангүй. Дараагийн удаа тэр хэт ойртохоос болгоомжилсон, учир нь өмнөх алдаатайгаа одоогийн нөхцөл байдлыг харьцуулсан хэрэг. Ерөөс өмнөх үеийн туршлага амьдралаа одоотой харьцуулж сэтгэж үйлдэл хийдэг байсан нь сэтгэхүйн анхны үйлдлүүд байсан болов уу. Өмнө өгүүлсэн координатын хувьд бид биеийн байрлалыг тодорхойлсон (x, y, z) координат нь ямар нэг тодорхой (0, 0, 0) гэсэн тооллын эхтэй харьцуулан жишихэд ямар орон зайд байна вэ гэдгийг тодорхойлсон байна. Түүнчлэн бидний ашиглаж болох бүх тэмдэг нэрс зайлшгүй дор хаяж хоёр зүйлсийн дунд яригдсан байдаг. Тухайбал том гэсэн тэмдэг нэрийн хувьд бид ямар нэг зүйлийг өмнөх үетэй нь эсвэл одоо байгаа хоёр зүйлийг хооронд нь харьцуулах замаар л хэрэглэсэн байдаг. Үүнтэй адилаар өндөр, нам, их, бага гэсэн ойлголтууд зөвхөн харьцангуйгаар л тайлбарлагдах боломжтой юм. Энэ нь туйлын зүйл үгүй гэсэн Буддын ойлголттой төстэй байх.

Хоёр дах хэсэг буюу төлөөлүүлэл. Өдөр тутам хэрэглэж байгаа үг яриа маань бүгд төлөөлсөн байдаггүй гэж үү? Явах үйлийг “явах” гэсэн үгээр, хэд хэдэн хөлтэй хүн суухаар зориулагдсан объектийг “сандал” гэсэн үгээр төлөөлүүлэн авсан байна. Түүнчлэн хэмжиж буй нэгжийн тухай ойлголтонд ч энэ бүгд хамаарна. Тухайлбал метр хэмээх нэгжээр нь эквадороос хойд туйл хүртэлх зайг 10 сая хуваасны нэгтэй тэнцэх уртыг сонгон авч төлөөлүүлсэн, грамын хувьд цельсийн 4 градус дах метрийн зуу хуваасны нэг хэмжээтэй ирмэг бүхий куб хэмжээтэй цэвэр усны абсaлют масс хэмээн тодорхойлсон байна. Ийм байдлаар SI системийн хувьд ердөө 7 суурь нэгжийг (метр, секунд, килограм, ампер, келвин, моль, кандела буюу лааны гэрэл) тодорхойлсон байх бөгөөд бусад бүх нэгжүүд энэ долоогийн янз бүрийн математик үйлдлүүдээр тодорхойлогдоно. Жишээ нь хүчийг хэмжих Ньютоны хувьд,
1 ньютон=1 килограм*метр/секунд^2
хэлбэртэйгээр тодорхойлогдоно. Энэ нь эргээд тодорхойлолт авч төлөөлүүлэх тухай ойлголтоос үүдэх юм. Өөр нэг үүнтэй төстэй ойлголт геометр дээр гарч ирэх бөгөөд бидний сайн мэдэх хавтгайн буюун Эвклидийн геометрт үндсэн 5 аксиомыг авч үзэх бөгөөд эдгээр таван аксиомын тусламжтайгаар бүх теоремууд чанаруудыг гарган авдаг билээ.

Энэ бүгдээс үзвэл туйлын шинж чанартай зүйл бидэнд оршихгүй байгаа бөгөөд төлөөлүүсэн, харьцуулсан гэсэн хоёр шинж чанараар л бүх төрлийн хийсвэрлэл, сэтгэхүй явагдаж байна. Зүйлсийн мөн чанарын тухайд буюу төлөөлүүлэх, харьцуулахаас бусад аргаар хүрч болохуйц тийм шинж чанар байдаг уу гэсэн эргэцүүлэл нь нь Буддын филисофын хоосон чанартай холбогдож илүү нарийн эргэцүүлэл шаардах юм болов уу.

Пинокио

Sunday, April 19, 2009

Тэнгэрийн дор түмэн жил ноёлсон ноёрхолд...


Үхэх төрөх хоёр нэгэн дээвэр дор оршдогийг мартаж зугтаад
Өглөө нар мандаж үдэш шингэдгээс өөр зүйлийг харахгүй сохроод
Ядарсан хэн нэгээс л өөрийнхөө илүүг харж бахдаад
Ядуус нохой хоёрыг нүднийхээ буланд багтаахаа больж
Хөх тэнгэрийн дор түмэн жил зовлоо бид
Өнөөдөөр жаргаж байвал үлдсэн бүх хоног гутамшиг болох нь хамаагүй санагдаад
Өлсөхийн зовлонгоос айж нэр төрөө улан дороо гишгээд
Алдсан нэгнийгээ аврахыг адалж шоолж гутаахаар солиод
Алгийн чинээ биеэ дэлхийн энэтэй сэтгэж
Хөх тэнгэрийн дор түмэн жил зовлоо бид
Дарга нь цэргээ хүн гэдгийг мартаж дээрэлхээд
Даруу яваа нэгнийгээ донгио гэж гоочлоод
Төрсөн нутгийнхаа шороог харийн нутгийн угаадсанаас илүүд үзэж
Түүхэнд үлдсэн Чингисийг дахин төрөхийг хүлээж
Хөх тэнгэрийн дор түмэн жил зовлоо бид
Үхэх төрөхийн хооронд түмэн жил зовлоо
Үлдсэн хэдэн хоногийг минь эрх чөлөөтэй үлдээж
Тархин дотор минь орших үүл манангаа аваад
Түр ч гэсэн орхиоч түмэн жил ноёлсон хоосрол минь

(Ядуурал хэмээх сэдвийн дор)

Нийтлэгч: Matsuri

Филисофи

Философи гэдэг 1 нь 1 мөн үү?, 1 нь 2 юм уу?, 2 нь 1 юм уу?, 2 нь 2 мөн үү? гэдгийг шийдэхэд түүний тайлагдашгүй нууц оршино.

Сонсоод өнгөрөхөд 1, 2-ын яалгаа юун. Тун бүрхэг.
Бодоод үзэхэд 1, 2-ын ялгаа юун. Тодхон.
Хэрэгжүүлээд үзэхэд 1, 2-ын ялгаа юун. Тов тодорхой.
1, 2-ын тоондоо бус түүний илэрхийлж буй дараалалдаа ута буй.
1, 2-ыг бичих 2, 1-ыг бичих. Өмнө хойноо орсон боловч харахад ялгаа тун бага.
Харин 1, 2 уу?, 2, 1 үү?
Дэс дараа нь тэнгэр, газар, сайн, муу, хойд, өмнөд туйл, нар, сар лугаа адил тэс өөр
1-ийг –т эсвэл 2-т, 2-ийг 1-т, 2-ийг 2-т тавих эсэхээ шийдэсэнээр таньд ирэх зүйл алга хийж ирэх зүйл ирэх л болно.
Таньд асар үнэтэй олдох зүйлийг 1,2-ийн дэс дараагаар та ямар ч үнэгүй авч чадна.
Гайхамшиг биш гэж үү?

Нийтлэгч: Иван

Friday, April 10, 2009

Зүгээр л энгийн


Бид юмс ээдрээтэй байвал цэцэн билиг гэж боддог. Тийм ч учраас хүмүүс аливаа зүйлийг ээдрээтэй ойлгомжгүй болгож байж сая л нэг санасандаа хүрсэн мэт амьсгаа аваад харин дараа нь нөгөө өөрөө зангидсан зүйлээ тайлах үйл ажиллагаагаа эхэлдэг. Өнгөцхөн харвал нууцлаг ч юм шиг ойлгомжгүй байх нь гоё санагдаж болох ч энэ удаад арай өөрөөр лавшруулан харах гээд үзье. Дэлхийн хүн төрөлхтөн хөгжлийн дээд цэгтээ хүрчихлээ гэж бид ярих дуртай. Материаллаг бүгдийг таньчихлаа. Бидэнд дээшилсэн зүйл байгаа гэж үү. Нөгөө л гэмт хэрэг, балмад зүйлс улам хэрцгийрсээр. Ер нь хараад байхад бидний замнаж ирсэн замнал үнэн хэрэгтээ бидний явах ёстой зам биш байж. Одоо бидэнд таних ганц л зүйл үлдсэн. Тэр нь та өөрөө, би өөрөө. Ингэхийн тулд жинхэнэ үнэн мөний зам мөрөөр явах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл дотоод би рүүгээ аялах явдал юм. Ингэж хэлэхээр ”Би өөрийгөө таньчихсан гэж бодъё ” тэгээд яана гэж? Гэсэн асуулт гарч ирэх байх л даа. Энэ бүхний цаад зорилго нь амар амгалан, анир чимээгүйд орших. Ердөө л энэ маш энгийн. Яаж амар амгалан болох вэ? Аймшигт аллага, гэмт хэргүүд дунд алхам тутамдаа бухимдан түгшүүртэй амьдрах хэцүү биш гэж үү. Дэлхий дээрхи бүх зүйлс ямар ээдрээтэй гэж санана. Хүн нь дотроо өөрөө өөртэйгээ байлдана, улс орон нь бие биентэйгээ байлдана. Амар амгалан байхад нэг л зүйл чухал. Энэ бол энгийн байдал. Сэтгэл зүрхний замаар замнагч хүн Бурхан бол туйлын энгийн болохыг мэддэг. Та бүх зүйлсийг энгийнээр хар. Аливаатай зууралдах тусам улам ярвигтай болдог. Зүгээр л сул орхи. Учир нь энэ дэлхий дээр таны гэх юу ч байхгүй. Хэн нэгнийг бүү өмчил, юу ч үгүй болсон ч зовж шаналж амиа хорлох бодол тээх хэрэггүй. Таны биш зүйл таниас холдоход та яагаад заавал шаналах ёстой гэж. Бүх зүйлийг ийм талаас нь хараад эхлэхээр амьдрал маш энгийн, амар амгалан болдог. Та сул орхих тусам, тэр зүйл тань тань руу улам л дөхдөг. Яг л хүмүүс шунал тачаалаас зугтаж, хайр энэрэл рүү дөхдөг шиг л.

Та хэн ч биш.

Хэн ч биш гэдгээ мэдэр. Энэ дэлхийд та байхгүй боллоо гээд дэлхий нэг хором ч зогсохгүй. Ертөнцөд тоос хөдөлгөх хувьтайдаа талархан бусдад түвэг болохгүйгээр энгийн амьдар. Ярвигтай ээдрээний дотор бус харин ялгуун энгүүний дотор жинхэнэ үнэн оршдог.